Элит үрийг үржүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны харьяа Судалгаа хөгжлийн төвийн дэргэд Вирусгүй төмсний бичил булцуу үржүүлгийн лабораторийг ашиглалтад орууллаа.
Ингэснээр эхний супер элит үрийн ургамаланцрыг булцуу болгон
бойжуулахаар аэропоник орчинд шилжүүлэн суулгаад байна. Улсын төсвийн хөрөнгөөр
төвийн загвар аж ахуйг үрийн төмсний үржүүлгээр дагнан хөгжүүлж, дотооддоо
төмсний супер элит үр үржүүлэх нөхцлийг бүрдүүлж, үр үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг элит үрээр хангах боломж бүрдүүлж байгаа юм.
Судалгаа хөгжлийн төвийнхэн энэ онд Вирусгүй төмсний бичил
булцуу 10 мянга, эх ургамаланцарыг 2000 ширхэг үйлдвэрлэхийг зорьж байна. Энэ нь манай улсад
шаардагдах супер элит үрийн булцууны 20 хувийг хангахыг ХХААХҮЯ мэдээлжээ.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, ашигт таримлын үр үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэхээр заасан билээ.