ЗАВХАН: Номын санд хадгалагдаж буй хамгийн жижиг ном 6х8 хэмжээтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025
оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Бэгзийн
Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн Төв номын санд хадгалагдаж буй хамгийн
том ном нь “Монгольская народная республика” буюу “Бүгд Найрамдах Монгол Ард
Улс-Үндэсний атлас” ном юм.
Уг номын урт нь 62 см, өргөн нь 45 см, 1987 онд Москвад 2100 ширхэг монгол, орос хэлээр хэвлэгдсэн 144 хуудастай.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс номд Монгол улсын газрын зураг, хот, аймгуудын хилийн цэс, зай, газар нутгийн онцлог, ан амьтдын тархац, байршил геологийн хайгуул шинжилгээ, газар нутгийн онцлогийн талаарх дэлгэрэнгүй өгүүлжээ.
Аймгийн Төв номын сангийн хамгийн жижиг ном нь “БНМАУ-ын сүлд, далбаа, соёмбо, нийслэл” нэртэй 8 см урттай, 6 см өргөнтэй ном юм.
Тус номыг 1986 онд Улаанбаатар хотын улсын хэвлэлийн газар 10 мянган ширхэг хэвлэжээ. Тухайн үед худалдаанд 7 төгрөг, 28 мөнгөөр худалдаж байсан байна. Тус ном нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд, далбаа, соёмбын учир холбогдол түүхийн талаар товч өгүүлсэн танин мэдэхүйн өврийн ном бөгөөд орос, монгол хэлээр хэвлэгдсэн байна гэж Завхан аймгийн Төв номын сангаас мэдээлэв.
Номын сангийн хамгийн жижиг номд өгүүлснээр, 1924 онд батлагдсан Улсын анхдугаар
Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд БНМАУ-ын төрийн далбааг тодорхойлохдоо, “Улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан
үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” хэмээжээ.
...1940 онд БНМАУ-ын 8 дугаар Их хурлаар баталсан шинэ
Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд “БНМАУ-ын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн
эдээр үйлдэгдэх бөгөөд тугийн төвд улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр
талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна” гэж заажээ.
Төв номын санд хадгалагдаж буй хамгийн том ном “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” -Үндэсний атлас ном