АРХАНГАЙ: Ховордож буй амьтдыг сэргээн нутагшуулах ажилд 60 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-22 14:09:47

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Ховордож буй амьтдыг өсгөн үржүүлэх, сэргээн тарвага нутагшуулах ажлыг нутгийн иргэд болон байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлтэй хамтран зохион байгуулах ажлыг жил бүр хийж байна.

 

2024 онд орон нутгийн төсвийн  60 сая төгрөгийг энэ ажилд зарцуулжээ.

 

2024 онд нэг тэх, 11 эмэгж, хоёр борлон, хоёр ишиг нийт 16 янгирыг нутагшуулснаар Булган уулын дархан цаазат газрын янгир 38 болжээ.

 

Чулуут голын сав газарт “Чулуут тул” НҮТББ-аас 285 мянган хадрангийн жарамгай, 200 мянга орчим зэвгийн жарамгай нийт 485 мянга орчим бие даан амьдрах чадвартай жарамгайг бойжуулж тавьжээ.

 

Ensure төслийн хүрээнд 10 бугын илий, Хашаат суманд 40, Батцэнгэл суманд 30 нийт 70 тарвагыг, Булган суманд 2 мэгж, 4 тоорой, 6 гахай, Тариат суманд 1 бодонг сэргээн нутагшуулаад байна.

 

2023 онд 2 зүйлийн загас, 2 зүйлийн ойн туруутан, 1 зүйлийн мэрэгчийг шинээр болон сэргээн нутагшуулсан байна. 

Холбоотой мэдээ