Нүүрсний үнэ 12 дугаар сарын 9 хүртэл хямдарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-22 15:45:21

Өвөлжилтийн бэлтгэлийг хангахад нүүрс нөөцлөх ажил нэн тэргүүний ажил байдаг билээ. Орон нутгийн өмчит "Таван толгой" ХК-аас хэрэглэгчиддээ нийлүүлж байгаа нүүрсийг 12 дугаар сарын 9 хүртэл хямдруулжээ.

Тус компаний зүгээс ийнхүү 20 дахь жилдээ нутгийнхаа иргэдэд хямдралтай нүүрсээр үйлчмлж байгаа билээ. Нүүрсний үнэ Даланзадгад сумын нүүрс борлуулах цэгт  тонн нь 16500 төгрөгөөр борлуулж байна. Иргэн хүн өөрийн унаатай очоод авбал 1 тонн нүүрсийг ийм үнэтэй байгаа бөгөөд ачааны машин хөлсөлж хашаандаа буулгуулах юм бол 15000 төгрөгийн төлбөр нэмэгдэж байгаа ажээ.

Хэрэв өөрсдөө буулгаад ачна гэвэл тонн нүүрсийг 8000 төгрөгөөр хүргэж өгөх юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ