УВС: Энэ хавар 200 тонн нөөцийн мах худалдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-23 14:28:20

Улаангом. 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “МОН-ТУВА” компани энэ хавар хөнгөлөлттэй үнээр нөөцийн мах нийлүүлэхээр боллоо.


Увс аймгийн иргэдийн 2025 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан “Махны нөөц бэлтгэн нийлүүлэгчдэд зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлж зах зээлээс хямд үнээр, чанарын шаардлага хангасан мах борлуулах гэрээнд холбогдох байгууллагын удирдлагууд гарын үсэг зурлаа.  


“МОН-ТУВА” компани энэ оны 4-6 дугаар сард нөөцөлсөн хонь, үхрийн 200 тн махыг нэг кг-ыг 10000 төгрөгөөр иргэдэд худалдах юм.


Аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын баг нөөцийн махны агуулахын эрүүл ахуйн стандарт, үнэ, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

 

Холбоотой мэдээ