УВС: Өнгөрсөн онд төрөлт багасжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом. 2025 оны
нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Увс аймагт 1615 эх амаржиж, 1626 хүүхэд
төрж, нас баралт 415 бүртгэгдсэн байна.
Энэ нь өмнөх оноос амаржсан эх 122-оор, төрсөн хүүхэд 120-оор
тус тус багассан байна. Аймгийн хэмжээнд мянган хүнд
ноогдох төрөлт 18.9, нас баралт 5.0, цэвэр өсөлт 13.9 болжээ. Өмнөх оны мөн
үеэс төрөлт 1.97 нэгж хувиар, цэвэр өсөлт 1.99 нэгж хувиар буурсан бол нас
баралт 0.02 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна.