ХӨВСГӨЛ: Мөрөн сум шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-01-28 17:10:06

Мөрөн, 2025 оны нэгдүгээр  сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой үр дүнтэй хэрэгжүүлж, 2024 оны гүйцэтгэл, үр дүн, үйл ажиллагааны үнэлгээгээр шалгарсан сумыг тодрууллаа.


Тус аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр 94,89 хувиар тэргүүн байрт Мөрөн сум орлоо.


Үнэлгээг нэрлэсэн жилийн үнэлгээ, шилэн дансны үнэлгээ, авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээ зэрэг 13 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.


Дэд байрт Шинэ-Идэр сум, гуравт Төмөрбулаг сум, дөрөвт Рэнчинлхүмбэ сум, тавдугаар байрт Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газар тус тус шалгарлаа.

 

 

Холбоотой мэдээ