Эверестэд авирсан анхны эмэгтэй нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-23 11:30:18

ТОКИО. /Kyodo/. Дэлхийн хамгийн өндөр уул Эверестийн ноён оргилд гарсан анхны эмэгтэй болох Японы уулчин Жүнко Табэй бүдүүн гэдэсний хорт хавдраар 77 насандаа нас барсан тухай түүний ар гэрийнхэн мэдэгдлээ.

Табэй 1975 оны тавдугаар сард 35 настайдаа Эверестийн оргилд гарч байжээ.

Дараа нь мөн тэрбээр долоон тивийн хамгийн өндөр оргилууд, тэдгээрийн дотор Африкийн Килиманжаро болон Хойд Америкийн Мак-Кинли уулын оргилд гарсан дэлхийн анхны эмэгтэй болж байсан аж.

Тэрбээр Фүкүшима мужийн Михарү хотод мэндэлсэн бөгөөд их сургуулиа төгссөний дараа ууланд авирч эхэлжээ.

Байгаль орчныг хамгаалах нь ихээхэн чухал болохыг тэрбээр олон нийтэд сурталчилдаг байжээ.

2011 оны гамшгийн дараа Табэй ахлах сургуулийн сурагчидтай Фүжи ууланд авирч байсан байна.

Дөрвөн жилийн өмнө хорт хавдартай гэж оношлогдож байсан Табэй пүрэв гарагийн өглөө Сайтама мужийн Кавагоэ хотын эмнэлэгт нас баржээ.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ