УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-30 11:03:12

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 28-нд намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.

 

Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, “Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 19 удаа хуралдаж, 39 асуудлын хүрээнд 12 хуулийн төсөл, УИХ-ын 25 тогтоолын төсөл, байнгын хорооны 6 тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн. УИХ-ын даргын захирамжаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 4 ажлын хэсэг ажиллаж байна” хэмээн мэдээлэв.


УИХ-ын гишүүн С.Зулпхар, “Чуулган завсарласан үед гишүүд тойрогтоо ажиллах, салбарын төлөөллүүд, иргэдтэй уулзах, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг зохион байгуулалтын ажил хийнэ. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг бэхжүүлэх зорилтыг тусгасан. Энэ дагуу байнгын хороод, ажлын хэсгүүд, гишүүд төлөвлөгөөнд тусгасны дагуу ажиллаж байна. Цаашдаа УИХ хууль баталдаг, тогтоол шийдвэр гаргадаг байгууллага байгаад зогсохгүй хяналтын болон бусад чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана. Үүнд, Төрийн байгуулалтын байнгын байнгын хорооноос батлуулсан дээрх тогтоол чухал үүрэгтэй юм” гэлээ.

 

Холбоотой мэдээ