АРХАНГАЙ: Орон нутгийн төсвөөр 102,330 га талбайн ойн хөнөөлт шавжийг устгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн мэргэжлийн байгууллагууд ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн ажлыг зохион байгуулах ажлыг орон нутгийн төсвийн 15.1 сая төгрөгөөр хийжээ.
Тус судалгааны ажлыг өнгөрсөн жил хавар, намрын давтамжтайгаар 510,000 га талбайд хийсэн байна.
Мөн ойн сан бүхий 14 суманд агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж ашиглан 102,330 га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг 86-95 хувийн техникийн үр дүнтэйгээр гүйцэтгүүлжээ.
2023 онд 61.675 га талбайд тэмцлийн ажил, 510 мянган га талбайд судалгаа хийжээ.