Цагдаагийн 20 хос хуримаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-10-09 13:13:14

Улаанбаатар хотын цагдаагийн газар, Улаанбаатар хотын Хуримын ордон хамтран цаг наргүй ажилладаг цагдаагийн ажилтнуудын хуримыг санаачлан хийсэн нь цагдаа, тэдний ар гэр, ах дүүс, анд найз нарын талархлыг хүлээлээ.

Өчигдрийн билэгт сайн өдрийг тохиолдуулан хийсэн энэ арга хэмжээ нь Нийслэлийн 376 жилийн ойг угтан  "Нийслэлийн иргэн" сэдэвт гэр бүлийн нээлттэй өдөрлөгийн хүрээнд  зохион байгуулсан байна. Нийслэлийн төвд орших  Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтнууд хуримаа хийсэн. Тэднийг сонгохдоо бас өвөрмөц сонголт хийжээ. Олон жилийн өмнө гэрлэлтээ батлуулсан ч хуримаа хийж амжаагүй, ажил үйлсээрээ тэргүүлсэн хорин албан хаагчийн хуримын ёслолыг ийнхүү үнэ төлбөргүй хийж өгсөн байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ