СЭЛЭНГЭ: Хүйтний эрч эрс чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-04 16:00:09

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар маргааш салхи хойноос секундэд 10-15 метр хүрч цасан шуурга шуурна.

 

Хоёрдугаар сарын 6-наас бүх сумын нутгаар хүйтний эрч чангарахыг Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

 

Маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар үүлшинэ. Цас орно. Салхи хойноос секундэд 10-15 метр, зарим үед түр зуур ширүүсч секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна.

 

Агаарын температур шөнөдөө -19-24 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 10-15 метр. Агаарын температур шөнөдөө -19-21 градус, өдөртөө -16-18 градус хүйтэн байна.

 

Хоёрдугаар сарын 6-10-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 10-нд зарим сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 4-9 метр хүрнэ.

 

Агаарын температур хүйтэрч Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө -35-40 градус, өдөртөө -24-29 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө -30-35 градус, өдөртөө -18-23 градус хүйтэн байна.

 

Холбоотой мэдээ