ХӨВСГӨЛ: Цахилгаан эрчим хүч түр хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-02-05 10:03:28

Мөрөн, 2025 оны  хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдөр 13:00-16:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүч түр хязгаарлана.


110кВ-ын Мөрөн агаарын шугамын гэмтэл устгах засварын ажлыг хийх тул тус аймгийн бүх хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлана.


Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан хүлээцтэй хандахыг "Хөвсгөл эрчим хүч" ХХК-аас зөвлөлөө.


Хөвсгөл аймгийн хэмжээнд 20936 цахилгаан эрчим хүч хэрэглэгч байна.

 

 

Холбоотой мэдээ