ГОВЬ-АЛТАЙ: Хойд болон баруун сумдын нутаг битүү цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-02-05 15:06:34

Есөнбулаг, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  2025 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар гаргасан Говь-Алтай аймгийн зудын эрсдэлийн зургаас үзвэл, нийт нутгийн 57,9 хувьд зудын эрсдэл их, 31,3 хувьд нь дунд зэрэг, 10,9 хувь нь бага эрсдэлтэй гарчээ.


Говь-Алтай аймгийн сумдын хэмжээнд нэгдүгээр сард гаргасан зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Алтай, Бигэр, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Хөхморьт, Шарга зэрэг найман сумын зудын эрсдэлийн үнэлгээ “их” эрсдэлтэй гарсан. 


Говь-Алтай аймгийн аюулгүй нөөцөд 200 тн өвс, 50 тн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа турай Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сонирхуулахад, 2025 оны нэгдүгээр сарын 31-ний цаг уурын өртөө, харуулын хээрийн цасны ажиглалт хэмжилтээр цасны зузаан Баян-Уулд 13 см, Хөхморьтод 8 см, Халиун, Шаргад 6 см, Есөнбулагт 5 см, Жаргалан, Даривт 3 см, бусад суманд 0-2 см зузаантай, цасны нягт Халиун, Шарга, Есөнбулаг, Хөхморьт суманд 5 см-ээс дээш тул нягт тодорхойлогдсон 0,13-0,22г/см3 байна.


Говь-Алтай аймгийн хойд болон баруун сумдын нутгийн 52 хувь цастай байна.

Холбоотой мэдээ