С.Карри, Л.Жеймс нар нэг багт оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 7 /RIA Novosti/. “Голден Стэйт Уарриорз” багийн Стивен Карри, “Лос-Анжелес Лэйкерс” багийн Леброн Жэймс нар энэ оны Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ бүх оддын тоглолтод Шакил О'Нилийн багт тоглохоор болжээ.
NBA нийт гурван багийг танилцуулсан бөгөөд хоёрыг нь Кенни Смит, Чарльз Баркли нар ахлах ажээ. Дөрөв дэх оролцогч баг нь шинэ бүтцийн дагуу "Rising Stars" тэмцээнд түрүүлсэн байх ёстой. Багууд хагас шигшээ болон шигшээд хоёр тоглолт хийнэ.
Шакил О'Нилийн багт мөн Жейлен Браун /Бостон Селтикс/, Энтони Дэвис /Даллас Маверикс/, Кевин Дюрант /Финикс Санз/, Жеймс Харден /Лос-Анжелес Клипперс/, Дэмиан Лиллард /Милуоки Бакс/, Жейсон Тейтум /Бостон Селтикс/ нар багтжээ.
Кенни Смитийн багт Жейлен Брансон /Нью-Йорк Никс/, Кейд Каннингем /Детройт Пистонс/, Энтони Эдвардс /Миннесота Тимбервулвз/, Дариус Гарланд /Кливленд Кавальерс/, Тайлер Хирро /Майами Хит/, Жарен Жексон /Мемфис Гриззлис/, Эван Мобли /Кливленд Кавальерс/, Жейлен Уильямс /Оклахома-Сити Тандер/ нар тоглоно.
Барклигийн багт Яннис Адетокунбо /Милуоки Бакс/, Шей Гилжес-Александер /Оклахома-Сити Тандер/, Никола Йокич /Денвер Наггетс/, Донован Митчелл /Кливленд Кавальерс/, Алперен Шенгюн /Хьюстон Рокетс/, Паскаль Сиакам /Индиана Пэйсерс/, Карл-Энтони Таунс /Нью-Йорк Никс/, Виктор Вембаньяма /Сан-Антонио Спёрс/ нар сонгогдсон байна.