ТӨВ: Улсын аварга малчин, тариаланч, фермер, тариаланч хамт олон тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.
Төв аймгаас Улсын хошой аварга малчнаар Төв аймгийн Алтанбулаг сумын Замт багийн малчин Сүнрэвийн Мэндбат тодорсон байна.
Улсын аварга малчнаар Төв аймгийн 10 малчин тодров.
Тухайлбал,
Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн малчин
Лхамсүрэнгийн Галт-Очир
Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн малчин Батмөнхийн
Бямбасайхан
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин
Гүрбазарын Өсөхжаргал
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин
Дуламсүрэнгийн Сундуйжав
Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн малчин Дүгэрийн
Цэрэндорж
Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаан худаг багийн малчин
Шалшингийн Баттулга
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн малчин Цэрэндоржийн
Эрхэмтөр
Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга багийн малчин
Базарваанийн Энхбаяр
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн малчин
Сэрээндоржийн Хуягбаатар
Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын Уул багийн малчин Гомбын Мянгат нар юм.
Улсын аварга фермерээр Баянчандмань сумын Замт багийн фермер Дэнчинлхүндэвийн Мөнхбаатар, Баяндэлгэр сумын Галуут багийн фермер Рагчаасүрэнгийн Батсүрэн, Аргалант сумын Хөшөөт багийн фермер Оюунбатын Даваасүрэн нар шалгарчээ.
Улсын аварга тариаланчаар Борнуур сумын иргэн Чулууны Цогтбаяр, Угтаалцайдам сумын механикжуулагч Батсуурийн Батмөнх нар шалгарсан юм.
Улсын аварга тариаланч хамт олноор Заамар сумын “Тосон-Овоот
хайрхан” ХХК, Баянцогт сумын “Гуна хонгор” ХХК, Эрдэнэсант сумын “Нарт монгол”
ХХК нар тус тодорчээ.