ӨМНӨГОВЬ: Улсын аварга нэг, хошой аварга нэг, аварга саальчин нэг тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-02-12 17:24:41

Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгаас улсын аварга малчин тав, хошой аварга малчин нэг, аварга саальчин нэг тодорчээ. 


Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулжээ.


Улсын аварга малчнаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Сүхийн Эрдэнэбаатар, Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Тавхайхүүгийн Мөнгөн-Эрдэнэ, Сэврэй сумын Хоолт багийн малчин Хорлоогийн Батдэлгэр, Манлай сумын Далай багийн малчин Сугирын Батбаяр, Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн малчин Бумхүүгийн Эрдэнээ нар тодорчээ.


Харин улсын хошой аварга малчнаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн малчин Сугирын Гантөмөр, улсын аварга саальчинаар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн саальчин Чүлтэмийн Бямбасүрэн нар шалгарсан байна.

Холбоотой мэдээ