ХӨВСГӨЛ: Дундговь аймгийн Хулд сумын малчин Д.Энхбаяр "Хөх цом” хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хатгал, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр “Хөх цом” яруу найргийн наадам болж эхний шатнаас шалгарсан 10 найрагч шүлгээ уншиж Дундговь аймгийн Хулд
сумын малчин Д.Энхбаяр түрүүлж
“Хөх цом” хүртлээ.
Хоёрдугаар шатанд Дундговь аймгийн Хулд сум Д.Энхбаяр, Дархан-Уул
аймаг Т.Банзрагч, Улаанбаатар хот Д.Гантөмөр, Орхон аймаг Н.Үржинбадам, Булган
аймаг Н.Батжаргал, Хөвсгөл аймаг Б.Батсайхан, М.Уяахундага, Ш.Одбаяр, Р.Нэргүй,
Б.Намуун нар тус тус шалгарсан
байна.
Тус наадмыг Хөвсгөл аймгийн Соёл,
урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар Нийтийн номын сан хамтран 3 дахь
жилдээ зохион байгууллаа.