ӨМНӨГОВЬ: Таван мэргэжлээр 80 суралцагч онол, ур чадварын шалгалт өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-02-16 10:33:16

Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа ПТК-д байгууллагын жилийн үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээг хийжээ.

 

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд Политехник  коллеж түүврээр сонгогджээ.

 

Цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээ, Уул уурхайн машин механизмын угсралт засвар үйлчилгээ, Барилгын шал хананы засал чимэглэл, Гагнуур, Барилгын модон бүтэц угсралт зэрэг 5 мэргэжлийн хүрээнд 80 суралцагч түүврээр сонгогдож, онолын болон ур чадварын шалгалтад оролцжээ.

 

Нийгмийн түншлэлийн хүрээнд сургалтын байгууллагын төгсөлтийн үнэлгээг хийж байсан дадлага туршлагатай, үнэлгээний ажилтны гэрчилгээтэй ажил олгогч байгууллагын төлөөллөөс оролцож ур чадварын үнэлгээг үнэлсэн байна.

 

Мөн сургалт, үйл ажиллагаа явуулж буй нийт хөтөлбөрийн хүрээнд ХАБЭА-н шаардлага хангасан сургалтын орчныг бүрдүүлсэн байдал, дотуур байрны эрүүл аюулгүй орчин үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч сурах тохируулга, орчин бүрдүүлсэн байдал зэргийг орчныг үнэлэх шалгуураар үнэлж баталгаажилт хийжээ. 

Холбоотой мэдээ