Булган аймаг дахь Политехник коллеж гадаад харилцаагаа өргөжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү мужийн Боловсролын яамны дэд сайд Т.В. Николашкинагаар ахлуулсан баг ХААИС-ийн харьяа Булган аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллах боллоо.
ОХУ-ын Эрхүү мужийн
Барилга Архитектурын Техникумын түншлэлийн хүрээнд Эрхүү мужийн Боловсролын
яамны дэд сайд Т.В.Николашкина Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын байнгын
хорооны дарга Г.Ф.Кудрявцева Барилга Архитектурын Техникумын захирал Б.А.Михайлов,
сургалтын ХАБ, сургуулийн аюулгүй
байдлын шинжээч, сургагч багш А.Д.Бачманюк, Дэлхийн ур чадварын модон эдлэлийн
боловсруулалт, нөхөн сэргээх чадамжийн эксперт багш Б.П.Яровой, Мэдээллийн
технологийн багш шинжээч К.А.Пушнин нар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж,
цаашид хамтын ажиллагааны чиглэлээ өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Булган аймаг дахь Политехник коллежид 2024-2025 оны хичээлийн жилд 17 хөтөлбөрөөр 534 оюутанд, ерөнхий эрдмийн 8, мэргэжлийн 28 багш нар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 93 ажилтан, албан хаагч ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын
2023 оны 306 дугаар тогтоолоор Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөдөө аж
ахуйн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг нэгтгэн ХААИС-ийн харьяа Булган
аймаг дахь Политехник коллеж нэртэйгээр үйл ажиллагаагаа 2024 оны нэгдүгээр сараас
эхлэн хичээлийн 2 байр, дадлагын 19 газар, 2 дотуур байртай явуулж байна.