ЗАВХАН: Боловсролын салбарт 9 барилга угсралтын ажлыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-26 13:59:57

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн боловсролын салбарт энэ жил 25 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 19 төсөл хэрэгжиж байна.


Боловсролын салбар нь хөрөнгө оруулалтын 86 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй. 


Ерөнхий боловсролын долоон сургууль, зургаан цэцэрлэг, гурван дотуур байр, хоёр спорт заал, нэг МСҮТ-ийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна.


Ариун цэврийн байгууламжийн төсөлд 24 сумын 26 цэцэрлэг, ерөнхий боловсролын 45 сургууль, 15 дотуур байрны 56 объект хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 47 объект ашиглалтад орж 9 объектын барилга, угсралтын ажил үргэлжилж байна гэж Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ