Засгийн газрын гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-26 12:24:53

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд өөрт ногдох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлахаар болсон гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр мэдээллээ.


Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг бэлнээр олгох нь оновчтой бус хэмээн үзэж, өнгөрсөн хугацаанд иргэдийн дунд санал асуулга явуулахад 505 мянган хүн оролцлоо. Үүнээс 481 мянга нь ногдол ашгаа бэлнээр авах саналтай байгаагаа илэрхийлсэн бол 22 мянга нь Хуримтлалын сангийн данс руугаа шилжүүлж авах хүсэлтээ гаргасан. Мөн 1267 иргэн Хөгжлийн сан буюу нийслэлийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төсөлд хандивлахаар болсон байна.


Тухайн хүн "Хуримтлалын сангийн данс руугаа ногдол ашгаа шилжүүлж авах санал"-аа гаргасан бол өнөөдрөөс тэдгээр иргэн рүү мэдэгдэл илгээж, зөвшөөрөл хүсэх аж. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тань Хуримтлалын сангийн данс нь автоматаар шилжинэ. Уг санал асуулгад оролцоогүй бол ногдол ашгийг данс руу нь шууд шилжүүлнэ" хэмээн мэдээлэв.  

Холбоотой мэдээ