Монгол Улсын мега төсөл хөтөлбөрүүдэд эрдэмтдийн оролцоог хангахад идэвхтэй ажиллаж байгааг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-27 14:46:52

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс зохион байгуулсан өглөөний уулзалт “Монгол Улсын мега төсөл хөтөлбөрүүдэд ШУА-ийн оролцоо” сэдвийн дор боллоо.


ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл уулзалтын эхэнд хэлэхдээ Засгийн газраас 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төсөлд Эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн судлаачдын оролцоог хангахад идэвхтэй ажиллаж байгаагаа онцлов. Түүнчлэн Эгийн голын УЦС төслийн хүрээнд хоёр улсын эрдэмтдийн нэгдсэн дүгнэлт гаргахаар ажиллаж буй. Үүний зэрэгцээ сансрын хиймэл дагуулын төсөлтэй уялдуулж ШУА болон их дээд сургуулийн эрдэмтэн профессор, төр, хувийн хэвшлийнхнийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулан, зөвлөмжөө холбогдох газруудад хүргүүлсэн. Ураны ашиглалтын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны ажлын дүнгээ олон нийтэд танилцуулсан болохыг хэллээ.


Уулзалтад ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайнхан, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн, Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга, Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Бадамхатан нар оролцсон юм. 


 


Холбоотой мэдээ