1072 хувьцааны ногдол ашгаа өсгөх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар сарын 24-ний байдлаар, нийт 41 компани хувьцаа эзэмшигчдэдээ 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар зарлаад буй.
Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр
ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах
тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн юм. Иймд ногдол ашгаараа нэмэлт
ногдол ашиг олох хөрөнгө оруулалтын боломжийг Монголын Хөрөнгийн бирж санал
болгож байна.
Өөрөөр хэлбэл, ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн
бүртгэлийн өдөр тогтоогдохоос өмнө компаниудын хувьцааг худалдан авч, дахин ногдол
ашиг хүртэх боломжтой. Ингэснээр иргэд ногдол ашгийн мөнгөөрөө худалдан авсан
хувьцаанаасаа дахиад нэмэлт ногдол ашиг хүртэх боломжийг нээж байгаа юм.