Энэ сард улс, аймгийн цолтнууд оролцсон зургаан барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-05 11:54:06

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр бөхийн өргөөнд зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулдаг уламжлалтай.


Тэгвэл энэ сарыг Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй барилдаанаар эхлүүлэх нь ээ. Тус барилдаан энэ сарын 13-нд болно. Харин Зэвсэгт хүчний өдөр, цэргийн баярт зориулсан барилдааныг энэ сарын 16-нд зохион байгуулна. Түүнчлэн уламжлал ёсоороо казах түмний Наурызын баярт зориулсан барилдаантай. Үүнээс гадна энэ сард бөхчүүдэд чансааны оноо олгох хоёр барилдаан болох хуваарьтай байна. Мөн аймаг, сумын бөхийн холбоодын анхдугаар чуулганыг энэ сарын 21-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Гуравдугаар сард болох барилдааны хуваарийг танилцуулъя.


Гуравдугаар сарын 13: Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй барилдаан

Гуравдугаар сарын 15: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Гуравдугаар сарын 16: Цэргийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан

Гуравдугаар сарын 22: Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Гуравдугаар сарын 23: Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

Гуравдугаар сарын 27: сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан

Гуравдугаар сарын 28: Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан  улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Гуравдугаар сарын 29: “Бест буйдан” компанийн нэрэмжит “Алтан баззер” чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан

Гуравдугаар сарын 30: “Богд хан уулын хишиг”  улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.

Холбоотой мэдээ