Чингис хаан Үндэсний музей маргаашаас ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-05 12:01:46

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Чингис хаан Үндэсний музей энэ сарын 6-ны өдрөөс тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.


Тус музей монгол үндэсний уламжлалт Цагаан сарын баярын өдрүүдэд буюу энэ сарын 1-5-нд амарсан юм. XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын Шинийн хоёронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уг музейд Их хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залаад байна.


Холбоотой мэдээ