Тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар Лаост ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-10-26 14:10:36

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтонийг хүлээн авч уулзах үеэр "Монгол-Лаосын Найрамдлын эмнэлэг"-т Монголын тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг ажиллуулах, Монгол Улсад анагаах ухааны их сургууль төгссөн Лаос эмч, эрүүл мэндийн мэргэжилтнийг 3 хүртэлх сарын хугацаатай манай улсад төгсөлтийн дараах сургалтад хамруулахаар тохиролцов.

Энэ үеэр цаашид хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Лаос улсын Сиенгхуан мужид хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон 60 ортой “Монгол-Лаосын Найрамдлын эмнэлэг" байгуулж өгсөн. Энэ хугацаанд нийт 20 гаруй эмч, сувилагч нарын баг 3 удаагийн ээлжээр ажиллаад байна. Тус эмнэлгээр хоёр улсын найрамдлын харилцааг тодорхойлж явдгаа хэлэв.

2010 онд Монгол Улсын Засгийн газраас тус эмнэлэгт зарим тоног төхөөрөмж болон их засвар, тохижилтод зориулж 300 сая төгрөгийн санхүүжилтг хүлээлгэн өгч байжээ.

 

Ж.Болор

Холбоотой мэдээ