ОРХОН: Шинээр томилогдсон удирдлагуудыг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-10 12:40:36

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр шинээр томилогдсон албан тушаалтнуудыг танилцууллаа. 

 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар хурандаа Ч.Энхбаяр томиллоо. Тэрбээр төрийн тусгай албанд 25 жил ажилласан туршлагатай.


Ажил, мэргэжлийн байдал: 2004-2008 онд ЗХ-ний 186-р ангид Артиллерийн зэвсгийн хадгалах тасгийн инженер, 2008-2010 онд ЗХ-ний 120 дугаар ангид Зэвсгийн даргын туслах, 2010-2011 онд ЗХ-ний 186 дугаар ангид Зэвсгийн даргын туслах, 2012-2019 онд Булган аймгийн Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, 2019-2021 онд Орхон аймгийн Цэргийн штабын ОНХС-ын офицер, Тоо бүртгэлийн ахлах офицер-2025 онд Булган аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар тус тус ажиллаж байсан.


 

Мөн аймгийн Засаг даргын захирамжаар Эрдэнэт хотын Захирагчийн орлогчоор Б.Мөнхдалайг томиллоо. Тэрбээр улсад 29 жил, төрийн албанд 9 жил ажилласан туршлагатай. 1996-2003 онд Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан цехэд цахилгаанчин, реле хамгаалалтын инженер, хэмжүүрийн инженер, үйлдвэрлэлийн бэлтгэл хариуцсан инженер; 2004-2010 онд Эрдэнэт үйлдвэрийн харьяа Технологийн сургуульд Аж ахуй үйлчилгээний албаны дарга, Цахилгааны багш; 2010-2016 онд Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтэст менежер, Эдийн засаг маркетингийн хэлтэст Хөдөлмөр зохион байгуулалт, нормчлолын инженер; 2016-2020 онд аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албанд Орхон аймгийн Ерөнхий архитектор бөгөөд Захирал; 2021-2023 онд Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны Санхүү, хангах хариуцсан дэд захирал, Эрчим хүч төсөл 2-ын албаны дарга; 2023-2024 онд Хот тохижуулах газрын даргаар тус тус ажиллаж байсан юм.

Холбоотой мэдээ