ДАРХАН-УУЛ: Чингис мастер кросс уралдааны нээлт маргааш болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын автомастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Чингис мастер кросс” маргааш эхэлнэ. 25 дахь жилдээ зохион байгуулж буй уг уралдаан нь чансаа өндөрт тооцогддог бөгөөд автомастеруудын хүсэн хүлээдэг уралдааны нэг юм.
Уралдааны бэлтгэл ажлын хүрээнд түр сүлжээг өнөөдөр байрлуулж байна. Мобиком корпорац ХХК нь “Чингис мастер кросс 2025” авто уралдааны үеэр түр сүлжээний төхөөрөмж байрлуулж, сүлжээг өргөтгөх ажлыг гүйцэтгэснээр оролцогчид болон үзэгчид өндөр хурдны, найдвартай холбооны үйлчилгээгээр хангагдах юм.
Тэмцээний нээлт энэ сарын 14-ний 17:00 цагт Найрамдал талбайд болох бол үндсэн гараа 15-ны бямба гаргийн өглөө эхэлнэ.
Ерөнхий ивээн тэтгэгчээр "Чингис шар айраг" ХХК ажиллаж байгаа бол Дархан-Уул аймгийн ЗДТГ, МҮОНРТ-ийн Спорт суваг хамтран ажиллаж байна.
Аюулгүй байдлыг хангаж Эрүүл мэндийн газар, Цагдаа, Онцгой байдлын алба ажиллах бол иргэдэд зориулсан худалдаа үйлчилгээнд ямар нэгэн хориг тавиагүй бөгөөд чанартай, эрүүл аюулгүй бүтээгдэхүүн худалдан борлуулахыг анхааруулж байна. Хүнсний бүтээгдэхүүний хяналтад мэргэжлийн байгууллагууд ажиллах юм.