Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2025 оны гуравдугаар сарын 14 /RT/. Пүрэв гаргийн арилжааны явцад алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ.
Нью-Йоркийн “Comex” биржийн арилжаагаар дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс үнэ 3005 ам.долларт хүрсний дараа буурч, 2998 ам.доллароор арилжаалагдсан байна.
Алтны үнэ өссөн нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналттай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн сард Америкийн S&P 500 индекс 10 шахам хувиар буурсан бол гуравдугаар сарын 7-ноос 13-ны хооронд 7 хувиар унажээ.
Дэлхийн алтны зөвлөлийн (World Gold Council) мэдээлснээр, өнгөрсөн онд алтны үнийн дээд үзүүлэлт 40 удаа шинэчлэгдсэн байна.