БУЛГАН: "Уран жиргээ" улсын уралдаанд оролцох эрхийн эзэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-03-17 10:20:52

Булган, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүссэний 100 жил, Бүрэгхангай сумын ерөнхий боловсролын сургууль байгуулсны 100 жилийн ойн хүрээнд Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогийн нэрэмжит "Уран жиргээ-2025" уран уншлагын аймгийн уралдаан зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.


Уралдаанд 16 сум, 1 тосгоны сургууль, цэцэрлэгээс шалгарсан шилдэг уншигч сурагчид нас бие сэтгэхүйдээ тохирсон хүүхдийн бүтээлийн уран тод дүрслэл, жүжиглэлттэй маш чадварлаг уншиж өрсөлдсөн байна.


Уралдааны шилдгээр:

Сургуулийн өмнөх насны ба цэцэрлэг төрөлд

Булган сумын 6-р цэцэрлэгийн оролцогч Б.Цэлмэг

Булган аймгийн Баяннуур сумын оролцогч Д.Гүндэгмаа

Булган аймгийн Гурванбулаг сумын оролцогч Т.Зулцэцэг


Сургуулийн бага насны төрөлд /1 – 5 анги /

Булган аймгийн Бүрэгхангай сумын оролцогч М.Амарбаясгалан

Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн оролцогч О.Гоо-үжин

Булган аймгийн Баяннуур сумын оролцогч Г.Гарамханд


Сургуулийн дунд насны төрөлд /6 – 9 анги /

Булган аймгийн Сэлэнгэ сумын оролцогч М.Ухаанзаяа

Булган аймгийн Баяннуур сумын оролцогч Э.Мишээл

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын оролцогч Н.Баярцэнгэл


Сургуулийн ахлах насны төрөлд /10 – 12 анги /

Булган аймгийн Бүрэгхангай сумын оролцогч Б.Оюунгэрэл

Булган аймгийн Булган сумын 2-р сургуулийн оролцогч Г.Мягмартуяа

Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн оролцогч Б.Одмаа

нар тус тус шалгарлаа.


Дэлхийн болон монголын шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, тэднийг уран уншлагад суралцуулах зорилготой "Уран жиргээ" улсын уралдаанд 4 насны ангиллын тэргүүн байрын сурагчид оролцохоор Булган сумын 6-р цэцэрлэгийн оролцогч Б.Цэлмэг, Булган аймгийн Бүрэгхангай сумын оролцогч М.Амарбаясгалан, Булган аймгийн Сэлэнгэ сумын оролцогч М.Ухаанзаяа, Булган аймгийн Бүрэгхангай сумын оролцогч Б.Оюунгэрэл нар бэлтгэлдээ ороод байна. 


Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн нэрэмжит "Уран жиргээ" улсын уралдаанд төрсөн сумаас нь 2 уншигч шүлгэн хүлгээ уралдуулах боллоо.


Хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог нь Булган аймгийн  Бүрэгхангай сумын нутаг Шувуутын голд 1941 онд төржээ.


Тэрээр 17 настай дунд сургуулийн сурагч байхдаа “Аргатай хүү” номоо улсын хэвлэлээр анх хэвлүүлснээс хойш хүүхдийн уран зохиолын олон шилдэг бүтээл туурвиж, 100 гаруй ном хэвлүүлжээ.


“Аав ээж би”, “Морьтой үлгэр”, “Чулуун домог”, “Өргөө", “Аранзал зээрд”, "Гурван марал” зэрэг бүтээлээрээ хүүхдийн яруу найргийн шинэ хэлбэрийг буй болгосон 33 ном нь хилийн чанадад хэвлэгдсэн байна.


Мөн "Таван зүс", "Арав гэж юу вэ?", "Өрөөнд тагтаа орж ирлээ", "Маргааш түргэн болоосой", "Шинэ зуун айсуй", "Хүүхэд бол цэцэг", "Шинэ өглөө", "Сайн байна уу", "Түүдэг гал", "Тавтай нойрсоорой", "Баяртай" зэрэг дуутай.





















Холбоотой мэдээ