БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хүн амын 49,9 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг нээлттэй хэлэлцүүлэх зорилгоор “Эрчүүдийн яриа” уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын зорилго эрэгтэйчүүдийн
нийгмийн болон гэр бүлийн өмнөх үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр
бүлийн боловсрол олгох, хувь хүний чадварыг дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх,
харилцан санал, туршлага, мэдээлэл солилцох боломжоор хангах, эрэгтэйчүүдийн
өмнө тулгамдсан асуудлуудыг нээлттэй хэлэлцүүлэх зорилгоор “Эрчүүдийн яриа”
уулзалт зохион явууллаа.
Уулзалтад Монгол, Казахстан улсын зохиолчдын эвлэлийн гишүүн,
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, зохиолч, яруу найрагч,
Цагдаагийн бэлтгэл хурандаа Т.Костёр, Монголын ислам шашинтны Муфтият холбооны тэргүүн М.Азатхан хажы,
Бэлтгэл хурандаа Ж.Өмирбек, Мэс заслын их эмч З.Исагул нар эрэгтэйчүүдийн нийгэм, гэр бүлийн
өмнөх үүрэг, хариуцлага, тэсвэр хатуужил, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн
асуудлаар үнэтэй зөвлөгөө, мэдээлэл өгч оролцлоо.
Түүнчлэн аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл “Гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл” сэдвээр мэдээлэл танилцууллаа.
Уулзалтад, төрийн алба хаагчид, иргэд болон оюутнууд, ахлах ангийн сурагчид оролцлоо.
Ташрамд, Баян-Өлгий аймгийн хүн амын 49,9 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бөгөөд үүний 70,8 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлдэг.






