ОРХОН: Ахмад дайчинд хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах яамнаас “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас төлөвлөгөөт үйл ажиллагааг явууллаа.
Тэртээх 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин Гончигийн Дугаржавт Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойн өдрөөр хүндэтгэл илэрхийллээ.
Г.Дугаржав гуай штабын бичээч, хуягт танкийн техникч, байлдагч, Нисэх дивиз хоёрдугаар хороонд үүрэг гүйцэтгэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тулалдаж явсан мянга мянган эрчүүдийн нэг нь бөгөөд эдүгээ Орхон аймагт амьдарч буй ахмад дайчин юм.