Аймаг, сумдын бөхийн салбар холбоодын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос орон нутгийн бөхийн салбар холбоодын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 21-нд болох энэхүү зөвлөгөөнд 21 аймаг, 330 сумын бөхийн салбар холбоодын удирдлагууд оролцох аж.
Зөвлөгөөнөөр “Үндэсний их баяр наадмын
тухай хууль”-д оруулах санал, аймаг,
сумдын баяр наадмын бөхийн барилдаан түүний зохион байгуулалттай холбоотой хүсэлт, орон нутгийн үндэсний
бөхийн хөгжил, өнөөгийн түвшин, үнэлэлт дүгнэлт болон жаяг дэгийн багийн
гишүүдийн ёс зүй, монгол бөх-
хүүхэд, залуучуудын ёс суртахуунд үзүүлэх эерэг нөлөөллийг хэрхэн нэмэгдүүлэх, орон нутгийн бөхийн холбоодод
тулгамдаж буй асуудал зэргийг хэлэлцэх юм байна.