СЭЛЭНГЭ: Олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлснээр хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-20 21:05:47

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Эрт тусмаа” нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.  

 

“Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа нь бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт үеийн оролцоо дэмжлэг үзүүлэхэд багш, эмч, эцэг эх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулахад нөлөөлөх юм.

 

Иймээс аймгийн ЗДТГ, Японы Хүүхдийг ивээх сан, Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, аймгийн ЭМГ, БГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хамтран дээрх сэдвийн хүрээнд олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа юм. 

Холбоотой мэдээ