Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-21 09:32:41

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэхийг зарлан тунхагласан байдаг.


Улмаар 1999 оноос эхлэн энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийлэл билээ. Аливаа ард түмний “соёлын толбо”, онцлог яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг жамтай.


Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн яруу найргийн үг хэллэг нь гүн гүнзгий утга агуулга болон хэзээд хуучрашгүй сургаалийн шинжийг агуулдаг бөгөөд Б.Ренчин Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, чин зоригт дээдсийн минь өв их эрдэнэ хэмээн эх хэлнийхээ яруу сайхан магтан хэлсэн байдаг. Харин ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтдээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээсэн юм. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх боломжтойг онцолж буй хэрэг билээ.


ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт яруу найргийн баримтат өвүүдийг бүртгэн авч хадгалдагТэгвэл хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад мөн яруу найргийн бүтээлийг бүртгэдэг байна. Хамгийн сүүлд соёлын биет бус өвийн жагсаалтад хүлцэл тэвчил, харилцан ойлголцолын талаар бичсэн Ливаны эртний Ал-Зажал хэмээх шүлгийг бүртгэжээ. 

Холбоотой мэдээ