Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төсөл өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-28 14:04:53

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.


Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд энэ сарын 14-нийг хүртэл 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалжээ. Гэсэн хэдий ч эрх зүйн зохицуулалт хоорондын уялдаагүй байдлын улмаас уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсонги байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах, Үндэсний баялгийн санг арвижуулахад бэрхшээл үүсэх зэрэг эрсдэлтэй байгаа учраас уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловруулсан талаар хууль санаачлагчид танилцууллаа.


Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, нүүрс-хими, кокс химийн цогцолбор, гангийн цогцолбор” зэрэг мега төслийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрдэс баялгийг олон улсын стандартын дагуу ашиглаж борлуулах, орлогыг үндэсний эдийн засгийн бие даасан байдлыг хангах зэрэг хүрээнд уг хуулийн төслийг боловсруулжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ