Аймгийн удирдлагууд иргэдийн саналыг чухалчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-28 19:18:35

Сэлэнгэ аймгийн Засаг даргын “2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т оруулах иргэдийн саналыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т нээлттэй авч байна.

Иймээс Сэлэнгэ аймгийн иргэд та бүхэн тус хөтөлбөрт оруулах саналаа Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын 70361111 утас, Сэлэнгэ аймаг ЗДТГ-ын facebook хуудас, /selenge_zdtg@yahoo.com /  гэсэн хаягаар ирүүлж болох нь ээ. Энэхүү үйл ажиллагаа нь богино хугацаатай. Учир нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын III хуралдаан ирэх 11 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах юм. Иймээс уг хөтөлбөрт тусгах иргэдийн санал хамгаас үнэтэй байгааг тус аймгийн удирдлагууд чухалчилж байгаа юм.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ