УИХ дахь намуудын бүлэг даваа гарагт хуралдахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-29 14:16:34

УИХ дахь намуудын бүлэг даваа гарагт хуралдахгүй.

Учир нь энэ сарын 31 буюу ирэх долоо хоногийн даваа гарагт "Монгол бахархлын өдөр" тохиож буй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр чуулганы хуралдааны завсараар хуралдаж, ирэх 7 хоногийн хуваарийг гаргасан байна.

Товоор бол даваа гараг бүр УИХ-ын намуудын бүлэг хуралддаг. Бүлгийн хуралдаанаар тухайн 7 хоногт хэлэлцэх асуудлууд дээр байр сууриа нэгтгэдэг юм. Энэ удаад тэмдэглэлт баяртай бүлгийн хурал давхацсан тул бүлгийн хуралдааныг мягмар гарагт хуралдуулахаар тогтжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ