ДУНДГОВЬ: 7 суманд хог хаягдал шатаах зуух ашиглан дулаан гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-04-10 08:27:44
altantogos

Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн дулаан үйлдвэрлэгч "Ган илч" ХХК хог хаягдал шатаах зуухыг туршлаа. Цаашдаа 7 суманд энэхүү хог, хаягдал шатаах зуухыг ашиглахаар болсноо мэдэгдсэн юм.


Хог, хаягдал шатаах зуухны туршилтын үйл ажиллагаатай аймгийн удирдлагууд, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтэс, Дундговь-Ус ОНӨААТҮГ, Байгаль орчны газрын дарга нар танилцаж, хог хаягдлыг дулаан болгон ашиглах энэхүү үйл ажиллагааг талархан хүлээж авлаа.


Дундговь аймаг 2025 оныг "Иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил" болгон зарлаж, энэхүү зорилтын хүрээнд хоггүй цэвэр орчныг бүрдүүлэх, хог хаягдлыг шатаан дулаан гаргах, утааг бууруулах, камержуулах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгааг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун энэ үеэр онцолсон.


"Ган илч" ХХК нь Сайнцагаан болон Гурвансайхан, Говь-Угтаал, Өлзийт, Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Сайхан-Овоо суманд дулааны эрчим хүч үйлдвэрлэдаг байгууллага юм.  

Холбоотой мэдээ