Антарктидад анх удаа радио дуран авайгаар ажиглалт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-04-10 15:34:15

БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /naked-science/. Хятадын судлаачид “Гурван хавцлын Антарктидын нүд” хэмээх нэг миллиметрийн цараа бүхий 3.2 метрийн диафрагмтай шинэ радио дуран авайг Антарктидын Жуншань станцад суурилуулжээ. 


Хятадын Гурван хавцлын их сургууль (CTGU) болон Шанхайн Багшийн их сургуулийн (SHNU) мэргэжилтнүүд хамтран бүтээсэн уг дуран авайгаар Сүүн замын галактик дахь дахь саармаг устөрөгч болон аммиакийн молекулуудын спектрийн шугамыг ажиглаж эхэлжээ. Цуглуулсан мэдээллүүд нь одод хоорондын хийн хөдөлгөөн болон од үүсэн бий болох үйл явцыг шинжлэхэд тус дөхөм болно.


Шинэ төхөөрөмж дотор мөн AST3 гэдэг хэт ягаан туяаны дуран авайнуудыг нэмж суурилсан бөгөөд ингэснээр гэрлийн бохирдол багатай, тогтвортой агаар мандал бүхий бүс нутгаас хийх сансрын судалгааны цар хүрээг тэлжээ. 




Холбоотой мэдээ