АРХАНГАЙ: Хангайн бүсэд 63 хөв цөөрөм байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-18 16:25:06

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 / МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, 2025 оныг “Хөв, цөөрөм байгуулах жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд нийт 333 хөв цөөрмийг байгуулна.


Тус яам Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран “Нэг сум-нэг цөөрөм” аяныг хэрэгжүүлж ажиллахаар хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, тус холбоог “Усны элч” байгууллагаар зарласан байна.


“Нэг сум-Нэг цөөрөм” аяны хүрээнд бөхчүүд хангайн болон хойд, баруун, төвийн, зүүн, говийн бүсүүдэд хөв цөөрөм байгуулах санал гаргасан байна.


Хангайн бүсэд 63 хөв цөөрөм байгуулна. Архангай аймагт Дархан аварга Г.Өсөхбаяраас эхлээд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Улсын начин Ч.Ганзориг, Ц.Нямдорж, Э.Мөнхжаргал, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ, Б.Чинбат, аймгийн заан Б.Мөнхдалай, Б.Энх-Амгалан, цэргийн начин А.Дорждэрэм нар Батцэнгэл, Хайрхан, Цэнхэр, Хотонт, Хашаат, Чулуут, Булган, Жаргалант, Цэцэрлэг суманд хөв цөөрөм байгуулахаар болжээ. 

Холбоотой мэдээ