25 дугаар эмийн сангаас Төмөр замын дээд сургууль хүртэлх замыг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-25 11:10:48

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангаас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурийг солино.


Ингэхдээ дөрөвдүгээр сарын 24-29-нд шөнийн 22:00-6:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг хаах юм. Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх тул иргэд, жолооч нар шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээлжээ. 

Холбоотой мэдээ