ХӨВСГӨЛ: Бүх сум киоск машинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 22 киоск машиныг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарт гардууллаа.
Ийнхүү Хөвсгөл аймаг бүх сумандаа хурдан төвийн үйл ажиллагаагаа жигдрүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг хялбаршуулан, цахим хэлбэрт шилжүүлсэн киоск машинтай боллоо.
Сум бүр киоск машинтай болсноор төрийн байгууллагын 35 нэр төрлийн 103 үйлчилгээ, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрээр, түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.
Мөн тоон гарын үсэг, автомашин, санхүү, эрүүл мэнд, гар утасны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж буйгаараа
онцлог юм.