Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгээс Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар өнөөдөр мэдээллээ.
Эдүгээ хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эрчим хүчний тухай хуулийн зохицуулалт ихээхэн ерөнхий бөгөөд цахилгааны болон дулааны гэсэн хоёр том салбарыг нэгтгэн зохицуулдаг. Тиймээс хууль дагасан 800 гаруй журам, дүрмийг батлан мөрдүүлж буй. Эдгээр журам, дүрмийн зохицуулалтыг аль болох хуульчлах бодлогыг баримтласан гэж ажлын хэсгээс мэдээлэв.
15 бүлэг, 68 зүйл, заалт бүхий хуулийн төслийг дулааны эрчим хүчний бүтээгдэхүүний чанар, хүртээмж, тэдгээрийн зохицуулалт, хуваарилалтыг ил тод, тэгш шударга байлгах, мөн хэмждэг, тэр хэрээр хэмнэдэг байх, дамжуулах болон түгээх, хангах сүлжээ хоорондын холболтын харилцаа, техникийн нөхцөлийг зохицуулах, системийн бүтэц, тэдгээрийн онцлог, хөгжлийн бодлого, төлөвлөлт зэрэг үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан аж.
Ажлын хэсэг
Цахилгаан эрчим хүчний тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа ба уг төсөл тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр бэлэн болох
нь. Энэхүү хуулийн төсөлтэй Дулааны
эрчим хүчний тухай хуулийн төслийг хамтад нь хаврын ээлжит чуулганы хугацаанд
багтаан УИХ-д өргөн мэдүүлэх
гэнэ.