ХӨВСГӨЛ: Жилд 300 орчим залуус цэргийн албыг биеэр хааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-02 14:30:38

Мөрөн, 2025 оны  тавдугаар  сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгаас Увс аймгийн дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэйгөөр хааж өчигдөр орой  нутагтаа ирлээ.





Дайчдыг аймгийн ЗДТГ-ын дарга Г.Гандэлгэр, Цэргийн штабын бүрэлдэхүүн болон гэр бүл, ах дүүс, найз нөхөд угтан авлаа.

Энэ үеэр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан  мэргэжилтэн И.Даваацэрэн залуучуудад орон нутагт нээлттэй ажлын байрны талаар мэдээлэл өгч, төсөл хамрагдах боломжтойг танилцууллаа.



Хөвсгөл аймагт 18-25 насны 8000 гаруй залуус байдаг бөгөөд жилд хугацаат цэргийн албыг 300 орчим залуус биеэр хааж байна гэдгийг Цэргийн шатбын дарга, Хурандаа С.Батхуяг хэллээ.



 


 

 

 

Холбоотой мэдээ