ДОРНОГОВЬ: Төллөх малын 57,2 хувь нь төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-02 15:59:32

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 1  /МОНЦАМЭ/. Мандах сумын хэмжээнд энэ хавар нийт 63008 толгой эх мал төллөхөөс 04 дүгээр сарын 30-ний байдлаар 26957 толгой эх мал буюу төллөх малын 57,2 хувь нь төллөж, төл бойжилт 100 хувьтай байна.


Үүнээс ботго 1117, унага 258, тугал 117, хурга 10047, ишиг 15418 төрж нийт 26957 төл бойжиж буй. Ташрамд, тус сум өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 145428 мянган толгой мал тоолуулжээ. Харин 11474 тэмээ тоолуулсан амжилтаар тэмээний тоо толгойгоор аймагтаа тэргүүлээд байна.  

Холбоотой мэдээ