Бага дүнтэй төлбөр тооцоотой холбоотой залилан буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-02 16:46:46

Монголбанкнаас Монгол Улсын Үндэсний төлбөрийн системийг 2015-2020 онд хөгжүүлэх Стратегийн баримт бичгийг боловсруулсан байна.

Стратегид үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх үндсэн есөн тулгуур баганыг тодорхойлжээ.  Ингэхдээ хууль, эрх зүйн тогтолцоо, их дүнтэй бөгөөд хугацааны хувьд чухал төлбөрүүдэд зориулсан төлбөр, жижиглэнгийн төлбөр тооцооны системүүд, Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, хяналтын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарах юм байна.

Монголбанк нь 2009-2014 оны үндэсний төлбөр тооцооны стратегийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлснээ онцоллоо. Тодруулбал төлбөрийг бодит цагийн горимоор, нэг бүрчлэн гүйцэтгэх төлбөр тооцооны систем буюу Банксүлжээ системийг нэвтрүүлжээ. Улмаар Монголбанкнаас төлбөрийн системийн талаар баримтлах бодлого болон хяналтын бодлогыг тодорхойлж, бага дүнтэй төлбөр тооцоотой холбоотой залиланг бууруулж, цахим төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлсэн байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ