БУЛГАН: Гарсан төлийн 99,7 нь бойжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд 1,236,2 мянган толгой хээлтэгчээс 8842 мянган толгой мал төллөж, гарсан төлийн 99,7 хувь нь бойжиж байна.
2024 оны төл бойжилттай харьцуулахад цаг улирлын тааламжтай нөхцөлөөс шалтгаалан төл бойжилт харьцангуй их байна. Өнгөрсөн онд 1,473,280 толгой хээлтэгчээс 927,468 төл хүлээн авч, төлийн хорогдол 545,812 толгойд хүрч байжээ.
Энэ өвөл аймгийн хэмжээнд 3 сая толгой мал өвөлжсөн байна.