СҮХБААТАР: ЗДТГ-ын хамт олон "Талын наран" цэцэрлэгт хүрээлэнд 200 мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-05-20 15:07:21

Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хаврын мод тарилтад төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн болон айл өрхүүд нэгдэж байна.

 

2030 он хүртэл 10 сая мод тарих үүрэгтэй Сүхбаатар аймаг одоогоор 800 гаруй мянган мод тарьж ургуулаад буй. Энэ онд гэхэд 342 мянган мод тарихаар төлөвлөсөн. Намрын тарилт төлөвлөгөөндөө хүрсэн бол хаврын мод тарилтыг ийнхүү давуулан биелүүлэхээр ажиллаж байна.  


Аймгийн ЗДТГ-ын хамт олон "Талын наран" цэцэрлэгт хүрээлэнд гурван төрлийн 200 мод тарьжээ.

 

 

Холбоотой мэдээ